УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн удирдлагын хэрэгт холбогдуулж шалгах бололтой

0

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн, тус аймгийн III багийн нутагт байрлалтай 6700 болон 1359 ам метр талбай бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчлөн олгож, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа. 

“Эдгээрээс гадна хууль бусаар олсон мөнгөө хамаарал бүхий хүний нэр дээр нээсэн дансанд байршуулж ашигладаг, Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн клуб нэртэй төрийн бус байгууллагатай холбоотой хууль бус үйлдэл ч шалгагдаж байгаа” хэмээн  АТГ-аас мэдээлсэн. “Сүхбаатар-89” нэртэй тус клубт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэн ТУЗ-д ажилладаг бөгөөд үүгээрээ дамжуулан хууль бус үйл ажиллагаа явуулсан байж ч болзошгүй аж. Тус клубт бүртгэлтэй зарим хүн Сүхбаатар аймгаас зарласан өндөр үнэ бүхий тендерүүдэд аж ахуйн нэгжүүдээ удаа дараа шалгаруулж байжээ. Түүгээр ч зогсохгүй Сүхбаатар аймгийн удирдлага УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт давуу байдал олгож, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр үл хөдлөх хөрөнгө бариулсан нь тодорхой болж буй гэнэ. Тиймээс АТГ-ынхан тус аймгийн удирдлагатай холбоотой хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг шалгах бололтой. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *