УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс 180 сая төгрөг залилжээ

0

Одоогоос жил хагасын өмнө буюу 2022 оны арваннэдүгээр сард “Ачааны вагон тавьж өгнө” хэмээн 180 сая төгрөг залилсан хэрэг гарчээ. Хачирхалтай нь, уг залилан хийсэн этгээдүүд нь “Улаанбаатар төмөрзам” ХНН-тэй ямар ч хамааралгүй, УБЕГ-т ажилладаг, ажиллаж байсан гэр бүлийн хоёр байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш нь одоо ч ажил, албан тушаалаа хашиж байгаа бол түүний нөхөр Ц.Батцайз УБЕГ-ын харьяа Иргэний бүртгэлийн газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуулийн дараа ажлаа өгчээ.

Ц.Батцайзын бага насны хүүхэд нь иргэн Б.Г-ийн хүүхэдтэй нэг цэцэрлэгт явдаг байсан тул хүүхдээрээ дамжуулж хохирогчтой танилцсан юм байна. Иргэн Б.Г нь хувийн жижиг компанитай, нүүрс олборлодог, хааяа нэг боломж гарвал Хятад улс руу экспортод гаргаж үзсэн тухайгаа ярьснаас бүх зүйл эхэлжээ.

Үүний дараа иргэн Ц.Батцайз нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-т таньдаг хүн, найдьартай артай, Ж.Пунцагтай (УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга, ХНН-ийн Албаны орлогч даргаар ажиллаж байсан) ангийн найз нөхөр гэх мэтээр итгэлийг олж, 200 сая төгрөгөөр салаа вагон /50 ширхэг/ өгөхөөр болжээ.

Уг нь бол УБТЗ-ын ачааны вагон дунджаар 80 сая төгрөг орчим байдаг, жижиг тээвэрлэгч нарт вагон олдоггүй зэргээс иймэрхүү залилан хийгддэг бололтой юм. Тэгээд Ц.Батцайз нь “өнөө маргаашгүй вагон сулрах гээд байна. Мөнгөө яаралтай өгөхгүй бол дахиж олдохгүй” хэмээн шахаж, шалтсаар 20 сая төгрөг буулгаж, 180 сая төгрөгөөр салаа вагон явуулж өгөхөөр болжээ. Уг мөнгийг ингэн Б.Г-ийн ажил дээр ирж авах үед эхнэр Ж.Аюуш нь мөнгийг хамт тоолж авсан байгаа юм. Ингэхдээ гэр бүлийн хоёрын хувьд вагон дамжуулан зарах нь хууль бус гэдгийг мэдэж байсан учраас баримт үлдээхгүйн зээлийн гэрээ байгуулж уг мөнгийг авчээ. Ингээд нөгөө гурав хоногийн дараа тавигдах вагон ч байхгүй, эхнэр, нөхөр хоёр ч шилээ харуулаад “дашийн шоог” гээч нь болов.

Үүнээс хойш 10 сарын дараа буюу 2023 оны есдүгээр сард Ц.Батцайз, иргэн Б.Г нар шүүхээр орж, Батцайз нь зээлсэн 180 сая төгрөгийг хүүгийн хамт /9000.000 төгрөг/ төлөхөөр болж, эвлэлрийн гэрээ байгуулан шүүхээс сарын хугацаа олгосон боловч мөнгөө төлсөнгүй. Сарын дараа шүүхийн гүйцэтгэх хуудас гардуулсан боловч үүнээс хойш дахиад зургаан сар өнгөрчихөөд мөнгөө авч чадаагүй иргэн арга буюу манай редакцид хандсан нь энэ юм.

Сураг дуулахнээ нөгөө хоёр маань “Мөнгийг чинь цааш нь дамжуулсан, С.Батдөлөөс хураагдсан 7 тэрбум дотор явчихсан” гэх маягаар шалтаг шалтгаан тоочиж байгаа бололтой. Ингэхэд энэ нүүрсний салбараар мөнгө олдог, хулгай хийдэг МАН-ын схем чинь төрийн албаны бүх шатанд нэвтэрчихээд, улсаараа тэдэнд зүтгэж амьдардаг болсон юм биш биз. Хэрэв тийм биш бол УБЕГ-т ажилладаг нөхөд яахаараа УБТЗ-аас вагон зараад явж байдаг билээ?

Хоёрдугаарт, манай хууль, шүүхийн байгууллага ч гэсэн “Гэмт хэргийн замаар олсон мөнгийг улсын орлогод авдаг” баймааргүй байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад зарцуулдаг болмоор байна. Энэ чинь л хууль, шүүхийн шударга ёс биш юм уу?

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *