Хөгжлийн банк 1.1 их наяд төгрөгийн зээл төлжээ

0

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 6-ны хооронд нийт 1.1 их наямд төгрөгийн зээл төлжээ. Үүнээс 814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 19 төсөлд олгосон  зээл хаагдсанаас 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, дөрвөн зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн.

                             Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.6 хувь нь төрийн өмчит компанийн найман зээлдэгчийн 791.4 тэрбум төгрөгийн, 70.4 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.88 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *