ЗАХИРАМЖ: Г.Баттүшигийн газар эзэмших эрх нь хууль зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй учир газрыг хүчингүй болголоо
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Бадамжунайн гараар орж МИАТ-ийн гэх Б.Эрдэнэбилэгт очсон “Хүрээ амаржих”-ын газар Г.Баттүшигийн мэдэлд хэрхэн шилжсэн талаар бид өмнө нь баримтад нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн билээ.
Тэгвэл хууль дүрэм, журам зөрчиж өөрийн болгосон Г.Баттүшигийн дээрх газрыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хүчингүй болгожээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах иргэн Г.Баттүшигийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуугавар болгосон байна.
Эх сурвалж: isee.mn