Хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэсэн иргэнийг илрүүлжээ

0

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эмээлтийн товчоон дээр янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй “Ж” нь тээврийн хэрэгсэлдээ хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн гомдол мэдээллийг шалгаж байна.

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *