Хан-Уул дүүрэгт “Өвсний үндэс” төсөл дахин хэрэгжинэ

0

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар энэ сарын 7-ны өдөр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуулийн засвар” төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.  

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 60-р сургуульд засварын ажил хийгдэх юм. Тус сургуулийн хичээлийн байр нь олон жилийн эдэлгээний явцад модон шал нь гажиж, зай завсар гарч, ариун цэврийн өрөө хуучирч муудсаны улмаас суултуур эвдэрч, цэвэр бохир усны шугамаас ус гоожих болсон зэрэг асуудлууд тулгараад байгаа юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болно.  

Япон Улсын Засгийн газар нь Монг ол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол дахь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 591 дэх, Хан-Уул дүүрэгт хэрэгжих 13 дахь төсөл болж буйгаараа онцлогтой.

Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 119,711 ам.доллар байгаа аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *