МХЕГ-ЫГ ТАТАН БУУЛГАСНЫ ГОРЫГ МОНГОЛЧУУД ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИАР АМСАЖ БАЙНА
МХЕГ-ыг татан буулгаад багагүй хугацааг монголчууд өнгөрөөлөө. Энэ хугацаанд хүнсний аюулгүй байдал, чанаргүй барилга, гал түймэр ихээр гарч эрдэнэт хүний амь нас хохирч байна. Хяналт, шалгалт тавьдаг байгууллага нь үгүй болчихоор стандарт алдагдаж, иргэд эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх нь зөрчигдөж байна гэхэд хилсдэхгүй билээ. Тухайлбал, 2023 онд Аса циркийн ойролцоох Далай ээж захад гал гарч хоёр хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Галд Миний сүлжээ дэлгүүрийн гурван ажилтан түлэгдсэнийг Яаралтай туламжийн төв 103-т хүлээлгэн өгсөн бөгөөд мөн галд өртсөн хоёр иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэж байв. Мөн саяхан Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гал түймэр гарч онгой байдлын ажилтан амиа алдсан билээ.
Дор хаяж 300 гаруй хүний ард төдий чинээний гэр бүл орлогогүй болж, амьжиргааны түвшин нь буурсан гэсэн үг.
Төрийн давхардсан үйл ажиллагааг цэгцэлж, иргэдэд хүндрэл учруулдаг байгууллагыг татан буулгах ажлаа Засгийн газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхэлсэн гэхэд болно.
Үнэндээ Засгийн газрын ил шийдвэр үнэхээр “бай”-гаа оноогүй. 1400 гаруй ажилтан алба хаагчтай тус байгууллагыг татан буулгаж, харьяа яамдад үйл ажиллагааг нь хариуцуулаад 800 гаруй алба хаагчид ажлаа үргэлжлүүлэн хийж, 300 гаруйг нь ажлын байргүй болгох шийдвэр гаргаж байлаа.
Эдийн засгийн хүнд үед энгийн номхон 300 хүн ажлын байргүй болсон. Мэдээж ардаа том хаалттай, танил талтай нэг нь ажлын байраа хадгалж, бор зүрхээрээ ажлаа хийдэг, ардаа хамгаалалтгүй хэд нь ажлаасаа мултрах нь хөөрхий. Дор хаяж 300 гаруй хүний ард төдий чинээний гэр бүл орлогогүй болж, амьжиргааны түвшин нь буурсан гэсэн үг. Мэдээж, томчуудад ажлын байр нь гарздахгүй нь ойлгомжтой. Наанадаж, тус байгууллагад цэвэрлэгч, үйлчлэгчээр ажилладаг хэдэн арван иргэн ажлын байргүй болсон байх.
манайд төрийн ажил үүргийг гүйцэтгэх ажил буюу тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явж чаддаг нь маш эргэлзээтэй. Шуудхан хэлэхэд ямар ч салбарын сонгон шалгаруулалтад томчуудын шахааны компани орж ирдэг нь нууц биш.
Манай улс ямар ч хяналтгүй болж, дур зоргоороо авирлаж юунд хүрэхийг харах л үлдсэн гэлтэй. Хоёр жилийн хугацаанд зарим нэгийг нь иргэд амь насаар амсаж байгааг харж л байна. Улс орнууд яаж хяналтаа нэгтгэх вэ гэдэг гарц гаргалгаа хайж байхад манайх улам бэхжүүлэхийн оронд устгаж л байдаг. 2014 онд санхүүгийн хяналтыг үгүй хийгээд аажим аажмаар энэ байгууллагыг шүдгүй арслан шиг болгосон доо. Одоо тэгээд 100 хувь хяналтгүй болгож санасан даа хүрч чадсан чадсан. Үүнийг горыг иргэд амиараа төлж байна.
Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн 2022 онд татан буулгасан. Улмаар салбар бүрийн харьяанд мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэн юм. Гэвч салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл бариад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа ч үйл ажиллагаа нь жигдрээгүй хэвээр. Татан буугдсан МХЕГ-ын хяналт, шалгалтыг салгаснаар тухайн эрх бүхий албан тушаалтнуудад давуу байдал үүсгэхээс салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр хугацаа алдах зэрэг эрсдэл үүсч байна. Монгол Улсын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж, МХЕГ-ыг байгуулан ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хил гаалиас эхлэн, эм, хүнс, хэрэглэгчийн эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн асуудал, тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагаа гэхчлэн нийт 26 чиглэлийн нийтэд хамааралтай олон бүлэгт улсын байцаагч нар хяналт тавьж ажилладаг байв. Мэргэжлийн хяналтын аж ахуйн нэгжид дарамт учрууладаг, хүнд суртлаар элдэв чирэгдэл учруулдаг яг шалгах зүйлээ шалгадаггүй гэх шүүмжлэлийн дагуу татан буулгасан. Мөн манайд төрийн ажил үүргийг гүйцэтгэх ажил буюу тендерийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явж чаддаг нь маш эргэлзээтэй. Шуудхан хэлэхэд ямар ч салбарын сонгон шалгаруулалтад томчуудын шахааны компани орж ирдэг нь нууц биш.
Яг ийм үед мэргэжлийн хяналтын газар зураг төслөөс нь эхлээд л хариуцлага хүлээлгэх эрх мэдэлтэй байв. Харамсалтай нь, яамны харьяалалд оччихвол үүнд хэн ч хариуцлага тооцож чадахгүй болох нь. Ингээд л хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт гэж байхгүй дарга нарын компани нь ямар ч шалгалт, хяналтгүйгээр хүнсээ нийлүүлж, барилгаа барьж, замаа тавьж дураараа дургих нь.