Ц.Элбэгдоржийн хадам дүү н.Болдбаатарынд өнөөдөр нэгжлэг хийж, “Монголын уран зургийн галлерей”-аас алдагдсан уран зураг, урлагийн бүтээлүүдийг илрүүлжээ
Монголын уран зургийн галлерей”-аас 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг.
Тухайн үйлдэлд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 07-ны өдөр /2024.05.07/ цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү н.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна. Энэ үеэр н.Болдбаатарын эзэмшлийн гэх “Монгол арт” галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан аж. Тэдгээрийн дотор “Монголын уран зургийн галлерей”-н тооллогоор дутсан хулгайд алдагдсан байж болзошгүй уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн, өөр дээрээ нуун хадгалж байсан нь илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайн уран зургийг Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хадам дүүдээ өгч хадгалуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.