Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийг хаана байгааг мэдэж байгаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “5Ш” ажиллагааны “ШУВУУ” ажиллагааны явцын талаар асуулт тавьсан юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “ШУВУУ ажиллагаа маш амжилттай явж байгаа. Эрэн сурвалжилж байсан, гадагшаа оргон зайлсан нөхдийг авч ирэх ажил 70-75 хувьтай байна.
Хамгийн сүүлд гэхэд хүний аминд захиалгаар халдсан бөгөөд хэрэг нь шалгагдаж байхад гадаад руу оргон зайлсан этгээдийг авч ирсэн.
Ч.Сайханбилэгийн тухайд, АНУ-тай Монгол Улс хоёр талт эрүүгийн эрх зүйн салбарт хамтарч ажиллах гэрээ хэлэлцээр байхгүй. Харин энэ асуудал дипломат шугамаар хууль хяналтын байгууллагын түвшинд явагдаж буй. Ч.Сайханбилэгийг хаана байгааг мэдэж байгаа. Монголоос мөнгө шилжүүлж авч буй хүмүүс нь хэвээрээ” гэх тайлбарыг өглөө.
Эх сурвалж: Ubn.mn