МАН-ын нэр дэвшигчдийн 30 хувьд Н.Энхбаяр өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлэх гэрээтэй тул, түүний 37 хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших ажээ

0

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Н.Энхбаярын улс төрийн гол хэрэгсэл болоод байсан МАХН 2021 оны дөрөвдүгээр сард МАН-тай нэгдсэн.

Үүний дараа Н.Энхбаярын  төрсөн хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдсон бол, Н.Энхбаярын туслах асан Б.Тулга Боомтын сайд болсон гээд түүний тойрон хүрээлэгчид МАН болоод улс төрийн албан тушаалд хүрсэн. 

Н.Энхбаяр МАХН-аа МАН-тай албан ёсоор нэгтгэхдээ тодорхой нөхцөлийг тохирч гэрээ байгуулсан гэдэг.

Тэгвэл МАХН, МАН-ын байгуулсан гэрээ одоо ч хүчин төгөлдөр байгаа бөгөөд УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн 30 хувьд Н.Энхбаяр өөрийн хүнээ нэр дэвшүүлэх гэнэ. Тодруулбал, МАН-аас тойрогт 78 нэр дэвшигч, намын жагсаалтад 48 хүн нэрээ бичүүлэх ба нийт 126 нэр дэвшигчдийн 37-38 хүнийг Н.Энхбаяр дэвшүүлэх гэрээтэй ажээ. Сонирхуулахад, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 20 /2024.05.20/-ны өдөр буюу ирэх даваа гарагт эцсийн байдлаар тодрох юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *