“ВОЛТЕРС КЛҮВЕР ХИЛТ” КОМПАНИЙН UPTODATE ПЛАТФОРМЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

0

УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр “Волтерс Клүвер Хилт” /Wolters Kluwer Health/ компанийн төлөөлөгч Жинжер Чэнийг хүлээн авч уулзав. Волтерс Клүвер Хилт компани нь олон салбарт мэдээлэл, програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон ханган нийлүүлэгч байгууллага юм.  

Өнөөдрийн уулзалтаар UPTODATE платформын шинэчлэлийн талаар ярилцсан бөгөөд тус компанийн зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд илүү мэдээлэл өгөх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байгаагаа илэрхийлээд эмч, эмнэлгийн ажилтнуудыг тус програмыг хэрэглээндээ түлхүү нэвтрүүлэхийг уриаллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *