СХД-ийн их цэвэрлэгээнд 5542 иргэн, ААН хамрагдаж хөөстэй угаалга хийв

0

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн захирамжаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ” зохион байгуулах удирдамжийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд 116 СӨХ, 1293 ААНБ, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 8 байгууллага, 127 төрийн байгууллага, 45 шатахуун түгээх газар, 118 авто засварын газар, 94 зам талбайн үйлчлэгч, 5542 иргэн оролцож, 17 техник хэрэгслээр автобусны буудал-75, хогийн сав-87, хайс хашлага- 84 метр, тэмдэг тэмдэглэгээ-329, сандал-120, хөшөө дурсгал-2 зэргийг хөөстэй угааж, хананаас хананы хоорондох түүвэр 789781 кг хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон нийт иргэд, ААН байгууллагууддаа талархал илэрхийлэн, байнгын цэвэрлэгээг хэвшил болгохыг уриалж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *