Өнөөдрөөс зарим байршилд халуун ус тасаллаа

0

Зуны ээлжит их засварын хүрээнд хэрэглээний халуун ус таслах хуваарийн дагуу өнөөдрөөс зарим байршилд 20 хоног халуун ус тасална.

Тодруулбал, Барс-2 захаас Хархорин хүртэл 1, 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, “Москва” хороолол, “Содон” хороолол, Ханын материал, таван шар болон хотын төвийн 40, 50 мянгат орчмын хэсгийн айл өрхийн халуун усыг тасалж байгаа юм.

Дээрх байршлуудад өнөөдрөөс эхлэх дулааны шугам, тоноглолд засвар хийх ажил ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.  

Түүнчлэн Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг өнөөдрөөс зогсоож, засварын ажлыг эхлүүлэх юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *