МАН-ын Удирдах зөвлөл Нийслэлийн намын даргад Х.Нямбаатарыг санал болголоо

0

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг санал болгожээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумьяабазарыг ногоон автобусны хэрэгт холбогдуулан чөлөөлөөд байсан. Тэгвэл түүнийг өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны даргаас өөрийн хүсэлтээр чөлөөллөх шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаар гаргажээ.МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын дарга Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хороон даргад санал болгосныг Нийслэлийн МАН-ын гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэх юм. Нийслэлийн намын хороо маргааш уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *