100 хувийн саналаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг сонголоо
Өнөөдөр буюу даваа гарагт /2024.05.20/ МАН бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн шийдвэрлэнэ. Тэгвэл эл үйл явцаас урьтаж нийслэлийн намын хороо дээр зарим сонирхолтой томилгоонууд хийгдлээ.
Тодруулбал, Хотын дарга асан Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хороог хуралдуулж, Хотын дарга Х.Нямбаатарт үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.
Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн ч үгүй, Хотын дарга ч үгүй, Нийслэлийн МАН-ын хорооны дарга гэсэн ганц сэтэртэй үлдсэн. Одоо тэгвэл Нийслэлийн МАН-ын даргын суудлаа ч Х.Нямбаатарт алдаж, сонгуулийн өмнө “нүцгэн ноён” болж үлдэв.
“Гeнсeк” Д.Амарбаясгалан “Сумъяабазар аа, өөрөө бүдэрсэн хүн уйлдаггүй юм гэсэн үгийг хэвлэл мэдээгээр дайсан билээ.