Х.Нямбаатар: Инженер, техникийн мэргэшсэн мэргэжилтэн байх гэдэг хамгийн чухал шалгуур
МАН-ын бага хурлын 300 гаруй гишүүн өнөөдөр хуралдан, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүс болон жагсаалтад багтаах хүмүүсээ тодруулж байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Олон нийтийн судалгаанд суурилж, намын дарга бодлогын нэр дэвшүүлнэ. Инженер, техникийн мэргэшсэн мэргэжилтэн байх гэдэг хамгийн чухал шалгуур бий. Насны шалгуур бас байх шиг байна лээ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх гэсэн гурван шалгуурыг голлож, намын дарга нэр дэвшүүлэх байх. Жагсаалтад инженер, хуульч, эдийн засагч, техникийн мэргэжилтнүүдийг оруулна байх. Тойрогт нэр дэвшүүлэх хүмүүс орон нутагтаа танигдсан, сонгуульд ялахуйц байх гэсэн шалгуур тавьж байгаа гэж харж байна” гэсэн мэдээлэл сэтгүүлчдэд өглөө.