Н.Багабанди: Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр суурийг тамгын газрын даргаараа дамжуулаад илэрхийлчихсэн байсан
МАН-ын бага хурал яг одоо болж байна. Энэ бага хурлаас МАН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодорхой болгож зарлана. Бага хуралдаа оролцохоор Ерөнхийлөгч асан Н.Багабанди ирсэн юм. Түүнээс сэтгүүлчид зарим асуудлаар ярилцлага авсныг хүргэж байна.
Н.Багабанди: Сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар манай намын дарга нар өөрсдийн байр суурийг тов тодорхой илэрхийлсэн. Тэр зарчмын дагуу гишүүдээ тодруулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ дээ.
Сэтгүүлч: Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг дэвшүүлэхгүй гэдэгтэй та хэр санал нийлж байна?
Н.Багабанди: Бүрэн санал нийлж байгаа.
Сэтгүүлч: Ингээд үзэхээр тун цөөхөн хүн байгаа байх даа?
Н.Багабанди: Та их андуурч байна.
Сэтгүүлч: Жагсаалтад орох хүмүүсийн тухайд?
Н.Багабанди: Жагсаалтад орох хүмүүс ер нь бэлтгэгдсэн хүн байх хэрэгтэй. УИХ-ын гишүүн болоход төрийн албанд тэнцээд, УИХ-ын гишүүн байх хэмжээнд бэлтгүүлсэн байх ёстой. Нэг чухал зүйл нь жендерийн асуудлыг тодорхой тавьсан. Эмэгтэйчүүд, нийгмийн хэсэг бүлгүүдийн оролцоо хангагдах ёстой. Би залуусыг ороосой гэж хүсч байна.
Сэтгүүлч: Мөнгөтэй хүмүүст энэ сонгууль боломж олгож байна гэж ярьж байна?
Н.Багабанди: Би эсрэгээрээ бодож байна. Би энэ удаагийн сонгуулийг мөнгөний биш цэвэр үзэл бодлын, өрсөлдөөний сонгууль болох байх гэж бодож байгаа.
Сэтгүүлч: С.Зоригийн хэргийг сонгууль болгоноор сөхөж байна. Таны үед ерөнхий сайд болгох асуудал яригдаж байсан уу?
Н.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Би С.Зоригийн нэр орж ирвэл дамжинэ гэдэг байр суурийг тамгын газрын даргаараа дамжуулаад илэрхийлчихсэн байсан.