Шадивлангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дуусжээ

0

 онд нийслэлийн 12 байршил дахь үерийн хамгаалалтын далан, сувгийг өргөтгөж, засна. Одоогоор засмал зам дээрх ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, худаг засаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудал дахь булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, Сонгинохайрхан дүүрэгийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

“Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Баянзүрх дүүргийн 10-р хороо Улиастай голын даланг зассан байна. Шадивлан зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дуусжээ. Баянзүрх дүүргийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах зам, талбайд ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай үргэлжилж байна” гэж удирдах ажилтнуудад мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *