Женко улстөрд “бойжуулсан” Д.Пүрэвдаваагаа бараадлаа

0

Х.Баттулга “өсгөсөн” хүнийхээ ачийг одоо л үзэх нь дээ. Мань хүн АН-даа үнэнчээр үлдэж УИХ-ын 2024 оны сонгуульд хүч нэмэхийн тулд СХД болон говийн бүсийг авна гэж тохирсон байна. Тиймээс Л.Мөнхбаясгаланг УИХ-ын VII тойрог руу илгээгээд байв.

Гэтэл намын дарга Л.Гантөмөр, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын яс, үндсээр нь элдэвлэж байгаа анхны тохироо нь салхинд хийсчхэж. Өөрөөр хэлбэл, АН-ынхан Х.Баттулга болон МоАХ-д тойрог, жагсаалтын квот олгохгүй гээд гүрийчхэж. Тиймээс цаадах нь хүмүүсээ аваад Д.Пүрэвдаваагийн Либерал нам руу “эргэсэн” байна.

Угаасаа улстөрд Д.Пүрэвдаваа өдий зэрэгтэй болгосон хүн нь Женко учраас өнөөх нь ч “эзэн”-дээ үнэнчээ харуулж, алгаа тосон авч, бүртгэлээ баталгаажуулж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *