SOS: Өнгөрсөн найман жилд 616 хүн угаартаж, амиа алдав
Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас олон арга хөтөлбөр хэрэгжүүлж, нийтдээ нэг их наяд төгрөг зарцуулсан байдаг. Гэсэн хэдий ч Монголын нийслэл агаарын бохирдлоороо дэлхийг тэргүүлсэн хэвээр байна. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн уршигтай, урхагтай нь утаагүй түлш байлаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатарт түүхий нүүрс түлэх шийдвэрийг гаргаж, сайжруулсан түлш төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш цөөнгүй хүн угаартаж амиа алдсан нь өнөөдрийн хувьд СТАТИСТИК болжээ. Харамсалтай нь, эрх баригчдын хувьд угаартаж нас барсан иргэд архичин, ажилгүй, анхиагүйдээ нас барсан гэх тодотгол зүүгээд “энэ хэрэг”-ийг хааж орхидог болсон.