Н.Батсуурь аваргын эгч Үндэсний эвслээс нэр дэвшиж байна

0

Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурийн төрсөн эгч Н.Энхчимэг УИХ-ын сонгуульд Үндэсний эвслээс нэр дэвшиж байна. Тэрбээр өмнө нь ХҮН намын гишүүн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр тус намаас гарах хүсэлтээ хүргүүлж байсан нэгэн.

Н.Энхчимэг нь Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр, Сиднейн их сургуулийн Олон улсын бизнесийн магистр бөгөөд Дэлхийн банкны Боловсролын чанарын шинэчлэл төсөлд санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж. Мөн “Basu” брэндийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд шинэхэн Үндэсний эвслээс Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *