СОНСГОЛ: БИ “НИЙТИЙН ТЭЭВЭР” ХАРИУЦСАН САЙД БАЙГААГҮЙ ШҮҮ
Автобусны худалдан авах ажиллагаатай холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг судлан шинжлэх сонсгол болж байна. Энэ үеэр Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “2022 оны есдүгээр сарын 1-ээс би ажилд орсон. Би бол нийтийн тээвэр хариуцсан сайд биш. Нийтийн тээвэр яагаад Ж.Сүхбаатартай холбогдчихов оо гэдэг асуудал гарч ирнэ. Надад түгжрэлтэй тэмцэх үр дүнтэй бодлого чиглэл гаргах даалгавар өгсөн юм. Хэдхэн хоногийн дотор би бодлогоо гаргаж танилцуулсан.
1.Нийтийн тээвэр
2.Замын хөдөлгөөний зохион байгуулалт
3.Авто замын сүлжээ
4.Хот төлөвлөлт
5. Соёл гэгээрэл, албадлага таван арга хэмжээг тодорхойлж өгсөн. Танилцуулаад удаагүй байхад төсөв боох асуудал яригдсан. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал надаас өмнө яригдчхсан байсан. 124 чиглэлд 1024 автобус явж байж нийтийн тээвэр хүртээмжтэй болох юм байна гэдэг тооцоо гаргаад 60, 70 тэрбумдаа багтааж хийе гэтэл санхүүжилт нь гацчихсан байсан. Энэ бол улаан автобусны тухай ярьж байна шүү. Түгжрэлтэй үзэлцэх суурь асуудал юу вэ гэтэл нийтийн тээвэр гараад ирсэн. Өдөрт 500-600 мянган зорчигч хөдөлгөөн хийдэг юм. 2025 он гэхэд бүх автобус ашиглалтаас гарах хэмжээнд хүрчихсэн байлаа. Арван жилээр ашиглагдах автобусыг 2 жилээр сунгачихсан байсан. Учир нь олон жил энэ парк шинэчлэлийг хийж чадаагүй юм. Гэтэл Д.Сумъяабазар, бид хоёрын үед автобуснууд нь актлагдахдаа тулаад овоорчихсон л юм байсан. Би үүнийг хотын асуудал гээд орхиж болох л байлаа. 2022 оны есдүгээр сараас хойш УИХ, ЗГ, олон нийт нийтийн тээврийн тухай ярьж эхэлсэн шалтгаан энэ. Ерөнхий сайд үүнийг дэмжсэн юм” гэлээ.
Эх сурвалж: 24tsag.mn