МАН-ЫН “ЖАГСААЛТ”-Д БИЧИГДСЭН НУУЦЛАГ эрхмүүдийн нэрс
МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлөөр гаргасан нэр дэвшигчдийн нэрсийг хэлэлцэж байна. Тус намын жагсаалтыг Г.Лувсанжамц гэх стратегийн зөвлөх залуу толгойлно гэсэн мэдээлэл байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон жагсаалт:
- Инженер Г.ЛУВСАНЖАМЦ
- Австралийн RMIT их сургуулийн магистр М.ЭНХЦЭЦЭГ
- “Ондо”-ийн Ч.АНАР
- Академич Д.РЭГДЭЛ
- Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.ГАНМАА
- СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.МАНДХАЙТАЙ
- Шарк, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.ЭНХТҮВШИН
- Уул уурхайн яамны дэд сайд Б.УЯНГА
- Шинэ Монгол сургуулийн Ж.ГАЛБАДРАХ
- Нийгмийн хамгааллын сайд асан А.АРИУНЗАЯА
- МАН-ын Хяналтын хорооны дарга Б.БАЯРБААТАР
- Удирдлагын академийн багш, доктор Б.ХЭРЛЭН
- Ерөнхийлөгчийн зөвлөх Д.БУМ-ОЧИР
- Нийслэлийн засаг даргын орлогч О.НОМИНЧИМЭГ
- Нийгмийн хамгааллын дэд сайд С.ЗУЛХПАР
- БШУЯ-ны дэд сайд Г.ГАНБАЯР
- Сангийн яамны дэд сайд С.МӨНГӨНЧИМЭГ
- ХЗДХЯ-ны дэд сайд Б.СОЛОНГОО
- Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.ЛОДОЙРАВСАЛ
- “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.ДӨЛГӨӨН
- СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч А.АДИЛБИШ
- МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.ДАЛХААСҮРЭН
- Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч У.БОЛОРТУЯА
- МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.БАЯРХҮҮ
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Ц.ЦОЛМОН
- “МТЗ” ТӨХК-ийн төслийн удирдагч Т.САЙНЖАРГАЛ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТОЙРОГТ, П.АНУЖИН СҮХБААТАРТ ЯРИГДАЖ БАЙНА
НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлээгүй байна. Учир нь, тус намын удирдлагууд тойрог болон жагсаалтын нэрс дээр эцэслэн тохироогүй байгаа аж. Хөшигний арын мэдээллээр Төвийн бүст Сэлэнгэ аймгаас Д.Өнөрболор, тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар нэр дэвшихээр болж УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэр хасагдсан гэсэн мэдээлэл байна.
Харин УИХ-ын гишүүн П.Анужинг Сүхбаатар аймагт өрсөлдүүлэхээр яригдаж байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр говийн бүст нэр дэвшихээр яригдаж байсан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /аварга/, сайд Х.Болорчулуун нар нэр дэвшихгүй, сонгууль өнжиж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий, Сүхбаатар, Дорнодын тойрогт өрсөлдөх хувилбар яригдаж байна.
СУРАГ АЖИГ: Х.БАТТУЛГЫН НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮй
НЭМЭЛТ:
Хөвсгөл, Булган, Орхоны IV дүгээр тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр дэвших хүсэлтийг АН-ын Улс төрийн зөвлөл хүлээж аваагүй байна. Мөн Ж.Батзанданг эл тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ.
НЭМЭЛТ:
МАН-ын албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Олимпийн сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарыг нэр дэвшүүлэхгүй байхаар тогтсон байна.
С.БАТБОЛД, Ч.ХҮРЭЛБААТАР НАРЫГ ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭЖЭЭ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 18.00 цагт товлогдсон ч одоогоор хуралдаж эхлээгүй л байна. Учир нь, намын удирдлагын зүгээс Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Б.Өнөрболор зэрэг 10 гаруй УИХ-ын гишүүн, сайдыг дэвшүүлэхгүй гэснээс үүдэж, МАН дотор нэлээд маргаан, хуваагдал үүссэн гэх мэдээлэл байна. Тиймээс намын удирдлага энэ асуудлыг дахин авч хэлэлцэж, нэр дэвшүүлэхгүй гэсэн хүмүүстэй биечлэн уулзаж, удирдлагын түвшинд эргэн ярилцаж байгаа бололтой. Харин МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд цугларч, намын удирдлагынхаа шийдвэрийг хүлээж байгаа аж. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Бага хурал хуралдах юм.
АН: Н.АЛТАНХУЯГ ТОЙРГОО СЭЛГЭЖ, Х.БАТТУЛГА С.БАЯРЦОГТТОЙ БАРЬЦАВ
Харин Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал дуусаагүй байна. Ардчилсан намын хувьд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байгаа бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баярцогттой барьцаж, Булган аймагт нэр дэвшинэ хэмээн намынхаа удирдлагыг сандаргажээ. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга хэрэв С.Баярцогтыг нэр дэвшүүлэх бол би ч гэсэн нэр дэвшинэ хэмээн барьцаж байгаа гэнэ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал мөн 20.00 цагт зарлагдсан бөгөөд Улс төрийн зөвлөлийн хурлын дараа шууд хуралдахаар товлож, ҮБХ-ны гишүүд нь цугларчээ.
Эх сурвалж: Nnews.mn