10 ДУГААР ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧИД
ЦХХХ-ны сайд Н.Учралын манлайлсан УИХ-ын 10 дугаар тойргийн багийн нэр тодорсон байна. Цахим сайдын багийг “Жет скүүтер” Г.Дашням, “Ховдоос Харвард руу” О.Батнайрамдал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын боловсролтой залуучууд болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нараас бүрдэж байна. Улаанбаатар хотод МАН-аас Н.Учрал сайд өнгөлж байгаа юм. Хотын гол төв цэгт МАН залуучууд голлосон, бүгдээрээ гадаад хэлтэй, харьцангуй өндөр боловсролтой нэр дэвшигчдийг илгээлээ.