Автобусанд унтаж байгаад төөрсөн хүүхдийг гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
Саппорогийн автобусны буудлын орчмоос өчигдөр 16:50 цагийн үед бага насны хүүхэд алга болсон тухай мэдээллийг ар гэрээс нь цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Мэдээллийн дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажлыг явуулсан байна. Улмаар хүүхдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Алга болсон хүүхэд автобусаар зорчиж байхдаа унтсан бөгөөд түүнийг Ботаник орчмоос олжээ.