ПРОГНОЗ: МАН-ын улаан тойрог, АН-ын биелэгдэшгүй даалгавар, ХҮН намын санал түүх II тойрог

0

Зөв.мн сайтын редакц УИХ-ын тойрог бүрийн
прогнозыг УИХ-д суудалтай гурван нам буюу АН,
МАН, ХҮН -ийн хүрээнд нэр дэвшигчдийн
мэдээлэлтэй нь хамтатган хүргэж байна.
II тойрог буюу Баруун бүсийн дөрвөн аймаг /Увс,
Ховд, Завхан, Говь-Алтай/

II тойрогт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн аргаас
эхлээд Эдийн засаг, хөгжлийн сайд, Зам тээврийн
сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайд асан гэхчилэн төрийн өндөр албан тушаалтнууд болон
албан тушаал хашиж байсан улс төрчид энэ тойрогт
хүч үзнэ.
Товчхондоо, МАН-ын томчууд || тойрогт байгаа гэхэд
хилсдэхгүй. Увс, Завхан, Говь-Алтай, Ховд гэсэн
дөрвөн аймгаас бүрдсэн II тойргийн сонгууль хүч
тэнцвэргүй болох магадлалтай. Учир нь улс төр
талаасаа ч, хөрөнгө мөнгө талаасаа ч МАН-ын
томчууд АН-ыхныгаа хол хаяж мэднэ. Ерөнхийдөө
АН талаас нэр дэвшиж байгаа улс төрчид МАН-ын
нэр дэвшигчдийн хажууд жулдана гэсэн үг.
АН-ынхан энэ тойрогт ялах магадлал бага учраас 4-5
суудал авахын төлөө өрсөлдөнө.

Ш. Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын гишүүд энэ
тойргийг толгойлон биелэгдэшгүй даалгавартайгаар
сонгуульдах болоод байна.
Харин ХҮН нам тус тойрогт арван хүн сойж байгаа ч торойгоод гараад ирэх сонгуулийн туршлагатай,
танигдсан хүн байхгүй нь сул тал болно. Гэсэн ч УИХ-д суудалтай намын хувьд сонгуулийн холимог
системтэй болсон учраас тойрогт бүрд их бага
хэмжээгээр хүмүүсээ дэвшүүлсэн нь ашигтай юм.

Дөрвөн аймаг нийлсэн учраас хүн нам нягтаршсан
суурингуудаас хэн олон санал цуглуулсан нь
цойлохоор байгаа. Тэр ч утгаараа мөнгө тараалт явах
магадлал өндөртэй.

МАН: Ц.Цэрэнпунцаг, Д.Амарбаясгалан,
Ч.Хүрэлбаатар, Б.Баярсайхан, 3. Мэндсайхан,
Э.Болормаа, С.Энхболд, Б. Чойжилсүрэн, С.Бямбацогт,
Б.Заяабал , Ц.Цэрэнпунцаг: 2020 онд Завхан аймгаас сонгогдсон.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж
байгаа. Завхан аймагтаа хувийнхаа 130 гаруй тэрбум
төгрөгөөр цахилгаан станц барьж байгаа нь баруун
бүсийн цахилгааны асуудлыг шийдэх том төсөл болж
буй. Тэр ч утгаараа баруун бүсээс төвөггүй гараад
ирэх магадлалтай улс төрч. Мөн түүний хувьд G-
Mobile-ийн сүлжээг алслагдмал аймаг, сумдад
холбосон нь ч баруун бүсийн иргэдийн саналыг авах
бас нэг шалтгаан болж буй. Мөн гишүүний ажлаа ч
дөрвөн жилийн хугацаанд элдэв хийгүй өнгөрөөсөн.
Б.Баярсайхан: 2020 онд мөн л Завхан аймгаас УИХ-д
сонгогдсон. Боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.
Гишүүнээр ажиллах хугацаанд хүүхдийн асуудал,
сургуулийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг
идэвхтэй хөндөж, анхаарч ажилласан. Мөн л элдэв
асуудалд холбогдоогүй учраас дэмжлэг авах
магадлалтай. Бас түүний хувьд БШУЯ-ны ТНБД-аар
ажиллаж байсан учраас аймаг бүрд байгаа БШУ-ны
салбарт ажиллаж байгаа иргэдтэйгээ нягт ажиллаж,
сонгуулийн сурталчилгаагаа хийх магадлалтай.

Ч. Хүрэлбаатар: 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр
ажиллаж байгаа. Одоогийн парламентад байгаа дөрвөн удаа сонгогдсон цөөхөн гишүүдийн нэг.
Тэртээх 2007 онд Санхүү, Эдийн засгийн яамны
ТНБД-аар томилогдсоноос эхлээд төрийн өндөр
албан тушаалуудыг завсаргүй хашиж байгаа нэгэн.
2020 оны УИХ-ын сонгуулиар 22.562 хүний саналаар
УИХ-д сонгогдсон түүний хувьд ялж сурсан
тойрогтоо нэр дэвших нь ойлгомжтой биз. Харин
“Хөрөнгө оруулалтын тухай хууль” газрыг 100 жилээр
эзэмшүүлэх, ашиглуулах гэх заалттай холбоотой улс
төрийн акцад өртөж, цөөнгүй эсэргүүцэгчтэй болсон.
Энэ нь сонгуулийн саналд нь нөлөөлөх магадлалтай.
Түүнээс гадна “Ч.Хүрэлбаатар бол Хятад хүн” гэх.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “шидсэн чулуу” түүний
толгойг нэлээд хүчтей оносон. Хариу тайлбар, баримт
мэдээллээ гаргаж тавьснаар тэгсхийгээд мартагдсан. МАН-аас ч түүнийг нэр дэвшүүлэхгүй гэх асуудал яригдсан ч МАН-ын урдаа барих хүчтэй улс төрчдийн нэг учраас ядах юмгүй мандатаа халаасалсан.
Б. Чойжилсүрэн: Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн
мөн л хэд хэдэн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож,
төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан
нэгэн. Ер нь Увс аймгийн МАН-д нэг анхаарах зүйл
бий. Ч.Хүрэлбаатар, Б. Чойжилсүрэн нарын дундах ан
цав. 2016 оноос эхлэлтэй тэдний хагарал 2020 оны
ИХ-ын сонгуулиар ил цагаандаа гарч, завсаргүй
улаан байсан Увс аймагт О.Цогтгэрэлийг оруулж ирж
байв. Ерөнхийдөө Б. Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар
хоорондоо хагаралдсан нь АН-д боломж гаргасан
гэсэн үг.

Орон нугтийн сонгуулиар ч тэд хоёр талд хуваагдан
сонгуульдаж, Б. Чойжилсүрэнгийн тал АН-тай
хамтран Засаг даргаа авч байв.
Б.Заяабал: Татварын Ерөнхий газрын даргаар
ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр ажлаа өгч
байсан нь саяхан. Ч.Хүрэлбаатарын дэмжлэгээр
УИХ-д хүч сорьж буй. Аль эртнээс л Ч. Хүрэлбаатарыг
дагаж явсан нь түүний намтар дээр илт бий. 2007 онд
Ч. Хүрэлбаатарыг Түлш, эрчим хүчний сайд байхад
Хэлтсийн даргаар томилогдож байсан. Мөн ЗГХЭГ-ын
дарга байхад нь Төрийн өмчийн хорооны концессын газрын даргаар томилогдож байв. Мөн Ч. Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад Татварын Ерөнхий газрын дарга болж байв. Гэх мэт түүний сонгуулийн менежир, зөвлөх гэх мэтээр Б.Заяабалын хувьд Ч.Хүрэлбаатараас салаагүй олон жил дагасан байгаа юм.
С. Бямбацогт: 2008 оноос хойш УИХ-ын гишүүн,
сайдаар ажиллаж буй С.Бямбацогт энэ удаагийн
сонгуульд ч дахин шандас сорих нь ээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, МАН-ын бүлгийн дарга, Хууль зүйн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд
зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг завсаргүй
хашсан нэгэн. Сүүлд томилогдсон зам тээврийн
сайдынхаа ажлыг ирэх сонгуульд зориулан баруун
бүс рүү чиглүүлсэн нь дэмжлэг авах шалтгаан болох
магадлалтай. Тодруулбал баруун бүсийн чиглэлд
нислэгийн тоог нэмж, тийзний үнийг хоёр дахин
хямдруулсан. Мөн бүсийнхээ зарим сумдыг хатуу
хучилттай замаар холбох гэх мэтээр “пи-ар -аа сайн
хийсэн гэж хэлж болно. Түүнийг улс төрийн хүрээнд
“тендерчин, концессчин” гэдгээр нь мэднэ. Хөгжлийн
банкнаас зээл аваад баруун бүсийн цементийн зах
зээлийг “баздаг” цементийн үйлдвэртэй болсон нь нэг жишээ. Мөн төрөөс хөрөнгө оруулж байгаа
“томоохон төсөл хөтөлбөр концессын гэрээгээр
улсын төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийг хамаарал
бүхий компаниудаараа дамжуулан авсан” гэх
асуудлаар ч нэр бүхий иргэн С. Бямбацогтыг
шалгуулахаар АТГ-т өгч байсан юм.

3.Мэндсайхан: Хүнс хөдөө аж ахуй хөнгөн
үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан
баруун бүсэд нэр дэвших мандатаа аваад байна.
Тэрбээр Ховд аймгийн Мянгад сумын уугуул. Сайд
байхдаа ч Ховдод нэр дэвших сонирхлоо илэрхийлэн
ихээхэн гүйдэлтэй байсан гэгддэг. Ерөнхийлөгч
У. Хүрэлсүхийн баруун бүсэд зүтгүүлж буй нэр
дэвшигч бол 3.Мэндсайхан юм. Сайдын ажлаа
хүлээлгэж өгснийхөө дараа Ерөнхий сайдын
зөвлөхөөр томилогдож, тойрогтоо ажилласаар яваад
мандатаа авсан. Нэг жишээ бол өнгөрөгч өвлийн
зуднаар “Өвлийг МЭНД САЙХАН давцгаая” гэх өөрийн
нэртэй аяныг өрнүүлж, нутгийнхаа малчдыг тойглож
байсан нь юм.
Э.Болормаа: Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д зүтгүүлж
байгаа. Засаг даргаар ажиллахаасаа өмнө Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнийн Ажлын албаны даргаар
ажиллаж байсан. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-
Эрдэнж бараг хүчээр шахуу хэл ам дундуур туучиж
байж Ховд аймгийн Засаг дарга болгосон билээ.
Одоо харин УИХ-д сойж байна. Э.Болормаагийн
хувьд Монгол Улсын түүхэндэх анхны эмэгтэй засаг
дарга болсон нь онцлог билээ.

Д.Амарбаясгалан: Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар
Говь-Алтайчууд МАН-д итгжл хүлээлгэж
Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг сонгосон. Харин
Ш.Раднаасэд “Нүүрсний хэрэг”-т, Б. Энх-Амгалан
“Хөгжлийн банкны хэрэг”-т холбогдсон учраас энэ
удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээргүй болсон.
Тэдний оронд МАН-ын ЕНБД, 3ГХЭГ-ын дарга
Д.Амарбаясгалан баруун бүсэд нэр дэвшинэ. Саяхан
түүний босгосон гурил, тэжээлийн гаалийн татварыг
тэглэх асуудал ч баруун бүс рүү чиглэсэн улс төр
байсан. Хийсэн улс төр “бай”-гаа маш сайн онож баруун бүс дэх рейтингээ өсгөөд авсан. МАН-ын гал
тогоог удаан хугацаанд сэлгээгүй барьсан
Д.Амарбаясгалан хөшигний араас ил гарч УИХ-ын
сонгуульд хүч сорихоор болсон байна.
С. Энхболд: Түүний хувьд Говь-Алтай аймгийн
угшилтай. Чамгүй хугацаанд Эрүүл мэндийн сайдаар
ажиллаж байгаад С. Чинзоригт ажлаа булаалгаад
эрүүл мэндийн дэд сайд болсон. Сайд байхдаа ч, дэд
сайд байхдаа ч Говь-Алтай аймаг, Баруун бүсийн эрүүл мэндийн салбарт дахин дахин ажиллаж, эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмж гардуулсан. Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т Эрүүл мэндийн сайдаар
ажилласан, С. Чинзориг ирсэн ч дэд сайдаар үлдсэн
гэдгээс харвал Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэй байх
магадлалтай. Нутаг усыг нь харвал ЕНБД
Д. Амарбаясгалангийн дэмжлэгтэй байх магадлалтай
нэгэн.

АН: Ш.Адьшаа, Б. Пурэвдорж, О. Цогтгэрэл,
О.Амгаланбаатар, 3.Нарантуяа, Д.Батцогт,
Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Б. Түвшин, Н. Тэгшбаяр
Ш.Адьшаа: Түүний хувьд 2020 оны УИХ-ын
сонгуулиар Ховд аймгаас сонгогдсон. Элдэв хэрэгт
холбогдолгүйгээр дөрвөн жил УИХ-д суугаад ирэх
сонгуультайгаа золгож байна. Хэд хэдэн хуулийн
төсөл санаачлан батлуулж, нүүрсний түр хороог анх
байгуулж байсан. Ер нь парламентын хамгийн хөдөлгөөнтэй гишүүн. Ховд нутгаа ч олон удаа тойрж,
тойргоо сайн усалсан. Баруун бүсээрээ ч хэд хэдэн
явчихсан. Ирэх сонгуулиар АН-д суудал авчрах
магадлалтай гишүүдийн тоонд Ш.Адьшаа яваа
Б. Пүрэвдорж: Бүсчилсэн тойрог, тойрог томсгосон нь
түүнд ашигтай тусч байгаа. Хоёр удаа УИХ-ын
гишүүнээр ажилласан. Ахмадын тэтгэврийн асуудал
зэргээр мэдрэмжтэй улс төр хийдэг учраас баруун
бүсээс дэмжлэг авах өндөр магадлалтай.
Д.Батцогт: Д.Батцогт 2008-2012 онд бие дааж нэр
дэвшин УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Мөн
тэрбээр С.Бямбацогттой нэг айлын хүргэн буюу
базууд. Нэг удаа УИХ-д сонгогдож байсан ч хоёр ч
дараалаад ялагдсан Д.Батцогт ирэх сонгуулиар ч
хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй л болов уу. Түүнчлэн
түүний хоёр охин Боловсролын зээлийн сангаас тус
бүр 68 мянган ам.долларын зээл авсан хэл ам одоо ч
дарагдаагүй байгаа учраас хүнд биз.
О.Цогтгэрэл: Хэзээнээсээ л МАН ялдаг Увс аймгийг
ганц “цэнхэртүүлсэн” гишүүн бол О.Цогтгэрэл. 2020
оны УИХ-ын сонгуулиар тойрогтоо хамгийн өндөр
санал авч нэгээр гарсан. Тиймдээ ч ирэх сонгуулиар
дахин хүч сорих нь тодорхой. Ерөнхийдөө Ардчилсан
намын УИХ-ын гишүүд бүгд тойрогтоо нэр дэвшиж, ялалтад хөтлөх даалгавартай байгаа. Түүнийгээ ч
биелүүлэхээр ТЕСО О.Цогтгэрэл І тойргоо ахлан
сонгуульдана. Баруун бүсийг ерөнхийд нь харвал
МАН талаас намынхаа хамгийн мөнгөтэй, сонгуулийн
зардлаа гаргах бүрэн чадамжтай улс төрчид байгаа.
Харин АН-аас тэдэнтэй дүйх ганц хүн нь О.Цогтгэрэл
байна.
Ц.Одонтунгалаг: НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж
байсан. Моах суурьтай улс төрч. Хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад АН ялсан жилүүдэд
Автобус-1 ийн захирал, Зорчигч тээврийн нэгтгэлийн
захирлаар ажиллаж байсан туршлагатай. Уг нь хоёр ч
удаа БГД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон
түүнийг С.Эрдэнэ дүүргээсээ шахсаар Баруун бүс рүү
явуулсан бололтой.
З.Нарантуяа: Түүний хувьд өмнөх сонгуулиар 1000
хүрэхгүй хүний саналаар ялагдсан. Уг нь жагсаалтад
орох тохироогоо хийсэн байсан ч тойрогт нэр
дэвшүүлсэнд уурссан 3.Нарантуяа багагүй үймээн
дэгдээсэн. Уг нь АН-ын урдаа барих мэдлэг
боловсролтой, тулхтай улс төрчдийн нэг юм.
Д.Батсайхан: 2020 онд мөн л өвдөг шороодсон. 2012,
2016 оны УИХ-ын сонгуульд Я.Санжмятавын
сонгуулийн менежерээр ажиллаж байсан. Мөн
Завхан аймгийн засаг даргаар сонгогдож байсан
нэгэн.
Б. Түвшин: АН-ын залуу улс төрчдийн нэг. 2020 оны
УИХ-ын сонгуулиар ХУД-т нэр дэвшиж намаасаа
хамгийн өндөр санал авсан. Монголын Мэргэшсэн
Нягтлан бодогчдын Институтийн Ерөнхийлөгчөөр
ажилладаг. АПУ ХК-д захирлаар ажиллаж байсан.
Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй.

ХҮН: Х.Болор-Эрдэнэ, Д.Өнөржаргал, Д.Буянбал,
Г.Баярмаа, С.Бямбаасүрэн, Б.Амараа, С.Соёмбо,
Б.Энхзаяа, Б.Хаш-Эрдэнэ, М.Бямбадорж
Х.Болор-Эрдэнэ: Увс аймгийн ХҮН намын хорооны
даргаар ажилладаг. Эдийн засагч мэргэжилтэй.
Сангийн яаманд ажиллаж байсан.
Д.Өнөржаргал: ХҮН намын нарийн бичгийн дарга, Эрх
зүйч, Төрийн удирдлагын магистр
Д.Буянбал: Эдийн засагч мэргэжилтэй. Ховд аймгийн
МАН-ын хорооны дарга
Г.Баярмаа: Багш мэргэжилтэй. Гэр бүлийн бизнес
эрхэлдэг.
С. Бямбаасүрэн: Завхан аймгийн ХҮН намын хорооны
даргаар ажилладаг. ОУ-ын харилцаа, бизнесийн
удирдлагын бакалавр зэрэгтэй.
Б.Амараа: Авто замын инженер мэргэжилтэй.
С.Соёмбо: БГД-ийн ХҮН намын хорооны тэргүүлэгч.
Инженер мэргэжилтэй.
Б. Энхзаяа: Сэргээгдэх эрчим хүчний инженер
мэргэжилтэй.
Б.Хаш-Эрдэнэ: Цахилгааны системийн мэргэжилтэй.
М.Бямбадорж: Уул уурхайн удирдлагын магистр
Говь-Алтай аймгийн ХҮН намын хорооны дарга.

Эх сурвалж: zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *