Талийгаач Ц.Уранцэцэгийг хөнөөсөн 17 настай ирланд хүүд бүх насаар нь хорих ял ногдуулжээ

0

Ирланд Улсын нийслэл Дублин хотод Монгол Улсын иргэн Ц.Уранцэцэг бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Тэгвэл талийгаачийн амийг хөнөөсөн 17 настай ирланд хүүд холбогдох гурав дахь шүүх хурал Ирландын Эрүүгийн хэргийн төв шүүхэд болж, хүүд бүх насаар нь хорих ял ногдуулжээ.

Хэргийг эргэн сануулбал, 2021 оны нэгдүгээр сарын 20-ны оройн 21:30 цаг орчимд талийгаач Ц.Уранцэцэгийг Дублин хотын IFSC дахь гудамжинд явж байхад нь дээрэмдэж, хүзүү тус газар нь хутгалсан. Талийгаачийг хэрэг гарсан газрын ойролцоо орших “Матер” эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй амиа алдсан юм. Хэрэг гарсан өдөр сэжигтэн хүүг баривчлахдаа сэтгэцийн өвчтэй байж болзошгүй гэж дүгнэн сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн байдаг. Хэрэг гарах үед сэжигтэн этгээд нь 14 настай байсан бөгөөд мэдүүлэг өгөхдөө “Хэрэг хийгээгүй” гэж мэдэгдэж байсан ч өнгөрсөн онд санаатайгаар хөнөөсөн тухайгаа хэлж, хэргээ хүлээсэн байдаг.

                                     16 настай ирланд хүүд холбогдох эхний шүүх хурал Ирландын Эрүүгийн хэргийн төв шүүхэд болсон бөгөөд шүүх хуралдаанаар хүүг өмнө нь хулгай, хүчирхийлэл, хар тамхины хэргээр 31 ял, шийтгэл хүлээж байсныг мэдэгдсэн. Мөн сэжигтэн хүү хэрэг гардаг өдөр өөр нэгэн эмэгтэйн гар утсыг булаахыг завдсан, хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө дэлгүүр дээрэмдсэн, бусдын унадаг дугуйг хулгайлсан болохыг тогтоожээ. Хоёр дахь шүүх хуралд хохирогчийн өмгөөлөгч Майкл О’Хиггинс талийгаач Ц.Уранцэцэгийн охин С нь хэрэг гарснаас хойш сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болсныг онцолж байв. Улмаар дахин сарын хугацаанд хойшлуулаад байсан шүүх хурал болж, холбогдогч 17 настай ирланд хүүд хуулийн дагуу бүх насаар нь хорих ял ногдуулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *