Өрсөлдөгчөө сонгуулиас өмнө “намнах” Х.Баттулгын тактик, Л.Гантөмөрийн арчаагүйтэл

0

СЕХ өчигдөр “Ардчилсан намаас нэр дэвшигчдийн
жагсаалт бүхий хоёр нэр ирсэн тул албан ёсны
тайлбар авна, асуудал шүүх дээр шийдэгдэх нөхцөл
үүсэхийг үгүйсгэхгүй” мэдэгдэн ардчилсан намын 150,000 гишүүд, түүнээс олон дэмжигчдийн шооконд
оруулахаа шахав.
Сонгууль хамарт тулчихаад байхад юун хууль шүүх,
Ардчилсан нам сонгуульд орох боломжгүй болох нь энэ үү гэсэн эргэлзээ тээнэгэлзэл, хардлага газар
авч эхэлсэн. Өнөөдөр намын дарга Лу.Гантөмөр СЕХ-
ны шаардлагын дагуу албан ёсны тайлбар өгснөөр
байдал намжих нь уу гэсэн ч тэрбээр нэр дэвшүүлэлт
дээр өгсөн тайлбартаа Х.Баттулга, Н.Алтанхуягийг
ярьсан ч Х. Тэмүүжин, С.Баярцогтын талаар “А” ч
гэсэнгүй.
Жагсаалтын 48 сонголт байсаар байтал яагаад ес
дээр Х. Тэмүүжин, С.Баярцогт хоёрыг мөргөлдүүлэв
гэдэг асуултад хариулсангүй. Тэр битгий хэл “Одоо
АН-ын жагсаалтын есдүгээрт хэн байгаа вэ” гэсэн
мэдээжийн асуултыг дуугүй өнгөрүүлэв.
Энэ байдлаас аваад үзвэл, Х.Баттулга Х. Тэмүүжин,
С.Баярцогт нарыг муудалцуулах ажлыг зориуд
хийжээ. Харин Лу.Гантөмөр тэрийг нь хүлцсэн байна.
Намийн даргын хувьд тэр эрх мэдэлтэй байсан бол
Х. Тэмүүжинг найм дээр бичиж болно. 10 дээр ч
бичиж болно. Гэтэл яг ес дээр таарууж байгаа нь,
үзэл баримтлалын хувьд төстэй тэднийг
муудалцуулж нэгийг нь татах Х.Баттулгын
даалгаврыг яг биелүүлжээ гэж харагдана.

Өнөөдөр Лу.Гантөмөрийн хэлсэн үгнээс бас нэг
анхаарал татсан үг нь “Би энэ намыг ялуулах
зорилготой сонгуульд орж байгаа” гэх үг. Эндээс юу
харагдах ва гэхээр, Лу.Гантөмөрт Х.Баттулгад буулт
хийх шалтгаан байгаа юм байна. Тэр нь сонгуультай
холбоотой, сонгуульд ялахын тулд юм байна.
Харин Х.Баттулгад сонгуульд ялах чухал биш
бололтой. Өнөөдөр Ардчилсан нам 150 мянган
гишүүнтэй гэж ярьдаг. Ардчилсан намыг дэмжигчид
нийт сонгогчдын 40 хувь лав бий. Энэ том улс төрийн хүчнийг сонгуулийн өмнө ингэж хайр найргүй хагална
гэхээр энэ хүний ард сонгуульд ялахаас ч том эрх
ашиг байгаа гэсэн хардлага төрж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *