МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн Г.Лувсанжамц Х.Нямбаатарын “хүн”

0

Хураангуй:

  • Жагсаалтын дэслэлийн нэгт бичигдсэн Г.Лувсанжамц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн биш Хотын дарга Х.Нямбаатарын хүн.
  • Нийслэлийнхэн түүнээс метроны зөвлөгөө авч байсан бөгөөд одоо ч хамтран ажиллах чигтэй байна.

Дэлгэрэнгүй:

Тооноор орж ирж, МАН-ын жагсаалтын дэслэлийн нэгт эрэмбэлэгдсэн Г.Лувсанжамцын тухай олон нийт одоо ч мэдээлэлгүй буй.

Түүний хувийн намтарт, Токиогийн Политехникийн их сургуульд бакалавраар архитекторийн чиглэлээр суралцсан. Төгсөлтийн ажлаа “Гэр хорооллын дэд бүтэц, орон сууцжуулалт” сэдвээр хамгаалжээ. 2011 оноос хойш жил бүр судалгаа хийдэг болсон байна. Төгсөж ирээд Багануурын их сургуулиудын хотхон, Оюутолгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө зэрэг төслүүдэд ажиллсан аж. Дараа нь Япон Улсын Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтийн чиглэлээр мастер, докторын зэрэг хамгаалсан байна. Суралцах хугацаандаа нийслэлийн хот төлөвлөлт, тэр дундаа гэр хороолол, түгжрэлийн асуудлаарх судалгааг дэлхийн улс орнуудтай харьцуулан хийсэн аж. Японы “Nippon Koie” компанид туслах менежерээр ажилладаг.

Түүний аав Бат-Очирын Ганзориг Ардчилсан намын гэх тодотголтой. Харин түүнийг МАН-ын жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нь Ерөнхий сайдын дэмжлэгтэй гэх яриа гараад байв. Гэвч Г.Лувсанжамцыг Хотын дарга Х.Нямбаатарт илүү ойр хүн гэвэл оновчтой.

Учир нь, одоо нийслэлд хэрэгжүүлэх гэж буй метроны төслийн талаарх зөвлөгөөг Х.Нямбаатар түүнээс авч байжээ. Одоо ч мөн энэ ажил дээрээ гаднын янз бүрийн туршлага зөвлөгөөг нь авч ажилладаг гэх мэдээлэл бий. МАН-аас нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “20 минутын хот” төсөлд хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

МАН ирэх дөрвөн жил Х.Нямбаатарын нөлөөг хотод үргэлжлүүлэн барьж, хөлийг нь бэлтгэх ажил нэн чухал байгаа. Үүнийг бодлогын түвшинд анхаарахаа сонгуулийн үеэр ч алдсангүй. Бодлогоор маш сайн анхаарна гэх мессэжээ ингэж өгч байна гэж хэлж болно.

Архитектурч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн Г.Лувсанжамцыг нэгт, эрчим хүчний салбарын М.Энхцэцэгийн жагсаалтын дэслэлийн гуравт зүгээр ч нэг биччихээгүй нь ойлгомжтой байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *