Л.Гантөмөр таг чиг болж, АН-ынхан өөрсдөө ч учраа олохгүй бужигнаж байна
АН сонгуульд орж “чадахгүй” нөхцөл байдал бямба гарагт /2024.05.25/ гэнэт үүссэн. Тодруулбал,
Нэгт, СЕХ-нд ҮБХ-ны хуралдаанаар нэр дэвшигчдээ эцсийн байдлаар баталсан тогтоол гэгчээ гардуулсан. Үүнийг нь, О.Цогтгэрэл, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нарын таван хүн аваачсан байдаг.
Хоёрт, үүний дараа “2024.05.20-ны хуралдаанаар нэр дэвшүүлсэн 09-р тогтоол” гэсэн баримт бичиг СЕХ-нд өгчээ.
Гуравт, дахин “Тогтоол дээр техникийн алдаа гарсан байна” гэх шалтгаан хэлж, 74 хүний нэр бүхий хавсралтыг аваачиж өгсөн байна.
Сүүлийн хоёр тогтоолыг С.Баярцогт, хуульч Д.Оросоо нар өгсөн болж таарав.
Тэдний будилуулсан буюу гурван өөр тогтоолоор АН-ын дэвшигчдийн нэр солигдохоос гадна, хамгийн ноцтой нь сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. СЕХ АН-ын дотоод асуудалд оролцох хууль зүйн эрхгүй тул өчигдрийн дотор тодруулга хүслээ. Гэхдээ амралтын өдөр хэдий ч удирдлагуудаас нь 17.00 цаг хүртэл ямар нэгэн тайлбар ирүүлээгүй аж. Эцсийн мөчид гурван тогтоолоо шүүхээр шийдүүлэх асуудал үүсэв.
Хуулиараа сонгуульд оролцох нам, эвслүүд 2024.05.20-нд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж, тав хоногийн дотор /2024.05.25/ нэр дэвшүүлэх хүсэлтээ СЕХ-нд өгөх учиртай. Хүсэлт авснаас хойш долоо хоногийн дотор /2024.06.01/ тухай нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрээ зарлана.
Тэгэхээр АН-ын асуудал шүүхэд очлоо гэхэд долоохон хоногийн дотор шийдэгдэх ямар ч боломжгүй. Сонгуульд оролцож чадах эсэх тун эгзэгтэй цаг хугацааны хайчин дунд орчихлоо.
Харин нэрсийг хэрхэн өөрчилж будилаантуулав гэдэг нь анхаарал татах дараагийн асуудал. Ингэхдээ,
- Х тойрогт УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн оронд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр бичигдсэн байна.
- Жагсаалтын 9-р дэслэлээс Х.Тэмүүжингийн нэрийг хасаж, ХII тойрогт өрсөлдүүлэхээр тэмдэглэжээ. IX дэслэлд Сангийн сайд асан С.Баярцогтын нэрийг бичиж хүргүүлжээ.
- Жагсаалтын III дэслэлд АН-ын гишүүн Ж.Баясгалангийн оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нэр бичигдсэн байна. Харин Ж.Баясгаланг жагсаалтын 7-д бичжээ.
- Жагсаалтын дэслэлийн 23-т болон Х тойрогт нэр нь давхар бичигдсэн зөрчил үүссэн тул Ц.Баатархүүгийн нэрийг СЕХ-оос хассан гэгдэв.
Гэтэл АН-ын ҮБХ-ноос гаргаж, шөнө нэмж засварласан анхны тогтоол л хүчинтэй гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Тэр нь
гэсэн жагсаалт. Энэхүү нэрс Ардчилсан намын албан ёсны сайтад одоо ч байгааг энд дарж харах боломжтой.
Эцэст нь, АН-ын дотоодод асар их зөрчил үүсэж, хурцадмал нөхцөл байдалд хүрлээ. Энэхүү будилаантай асуудлын учрыг тэд өөрсдөө ч ойлгохгүй бужигнаж байна. Тайлбар өгөх удирдлага ч алга, тэр олон дарга дунд. Ядаж байхад намын дарга Л.Гантөмөр жагсаалтын дэслэлийн эхэнд өөрийгөө биччихээд сураг чимээгүй, таг чиг сууна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг БНСУ руу зугтсан хэмээн бичиж байсан.
УИХ-ын сонгуульд олон суудал авахгүй бол намын дарга, дэд дарга нар, генсек нь огцорсонд тооцогддог дүрэмтэй. Энэ утгаараа намын дарга Лу.Гантөмөр болон генсек Э.Одбаяр, 15 дэд дарга нарт нэг сарын л хугацаа үлдэв. Сонгуулийн санал хураахад 30 гаруйхан хоног үлдсэн энэ үед ингэж хөгөө чирж байгаа нь ардчиллын дэмжигчдэд том цохилт болов. С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэсэн гурвын хүнийхээ учрыг олж, хүслийг гүйцээх гэсээр дундын хүн байж ирсэн. Энэ гай намаа сонгуульд оруулах эсэх аюулд хүрлээ.
Эх сурвалж: Eguur.mn