Газрын тосны үнэ хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны нийлүүлэлтээ ирэх аравдугаар сараас аажмаар нэмэгдүүлж эхэлнэ гэсэн мэдэгдлийн дараа газрын тосны үнэ уналаа. Ингэснээр газрын тосны үнэ сүүлийн дөрвөн сарын доод түвшинд дөхөөд байна.
Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 3.4 хувиар унаж, баррель нь 78 ам.долларт тогтоод байгаа бол WTI төрлийн газрын тосны үнэ 3.6 хувиар унаж, баррель нь 74 орчим ам.доллар боллоо. Өөрөөр хэлбэл аль аль нь хоёрдугаар сараас хойших доод түвшинд хүрээд байгаа юм.
БНХАУ-ын эрэлт суларч байгаа болон геополитикийн нөхцөл байдал харьцангуй намжсан нь газрын тосны үнэ буурахад нөлөөлөөд байсан юм.
OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг ням гарагт болсон хурлаараа гарцаа үргэлжлүүлэн танах шийдвэр гаргаад байна. Өөрөөр хэлбэл 2025 оны эцэс хүртэл өдөрт 3.6 сая баррель газрын тос танахаар шийдвэрлээд байгаа юм.