УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Эрх баригчид хулгайтай тэмцэнэ гэж попорсон дөрвөн жил байлаа

0

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент өнөөдөр хаалтаа хийлээ. 2020 – 2024 онд ажилласан УИХ-ын ажлын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Энэ УИХ-ын эхний хоёр жилд дэлхий нийтээрээ цар тахалтай байлаа. Монголын төр, ард иргэдтэйгээ хамт айдастай, амаргүй он жил байсан. Сүүлийн хоёр жилийн хувьд олон асуудлыг шийдвэрлэхийг УИХ зорьсон ч бодитой хэрэгжсэн нь цөөхөн байлаа гэсэн бодол санаатай байна. Яагаад гэхээр сүүлийн хоёр жилд бид сүүлийн 30 жилд хэн их хулгай хийсэн тухай л сенсаци мэдээллийг өдөр болгон харж, ямар намын үед үйлдэгдсэн бэ гэж ярьж ирлээ. Гэвч үүнийг засах тодорхой шийдэл гаргаж, үр дүнд хүрсэнгүй. Ийм байр суурьтай байгаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *