Эрдэмтэд нулимсаар цэнэглэгддэг ухаалаг контакт линзний зайг бүтээжээ
Одоогийн байдлаар батарейны хүчин чадал ойролцоогоор 0.3V-0.6V хүчдэлийг бий болгож чадна. Нэг АА батерейны стандарт хүчдэл нь 1.5V байдаг билээ.
Эрдэмтэд нулимсаар цэнэглэгддэг ухаалаг контакт линзийн зайг бүтээжээ.
Энэхүү шинэ зайг ердийн утсаар эсвэл химийн аргаар цэнэглэх боломжтой аж. Батарейг глюкозоор бүрсэн бөгөөд давсны уусмал орж ирэх үед глюкоз нь натри, хлоридын ионуудтай урвалд орж, цэнэглэгдэх юм байна.
Нулимсны уусмалд мөн глюкоз агуулагддаг бөгөөд контакт линз зүүсэн үедээ нулимсаараа батарейг нь цэнэглэх боломжтой гэнэ.
Хэрэв та илүү их уйлбал зайгаа илүү цэнэглэх боломжтой аж.
Одоогийн байдлаар батарейны хүчин чадал ойролцоогоор 0.3V-0.6V хүчдэлийг бий болгож чадна. Нэг АА батерейны стандарт хүчдэл нь 1.5V байдаг билээ.