ЦАРЦАА: Увс аймаг руу 1162 хүн, Баян-Өлгий аймгаас Ховд аймаг руу 164 хүн шилжилт хөдөлгөөн хийж амжжээ
“Нээлттэй нийгэм” форумаас УИХ-ын 22024 оны сонгуулийн үйл явцад хийсэн ажиглалт, мониторинг мэдээллээ. Мөн үеэр МИДАС ТББ-ын захирал С.Энхжаргал сонгуулийг угтсан иргэдийн түр шилжилт хөдөлгөөн буюу “царцааны нүүдэл” судалгааг танилцууллаа.
Тодруулбал, хуульд зааснаар сонгууль эхлэхээс 60 хоногийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон байдаг. Тэгвэл энэ хугацаанд нийт 9 аймаг руу шилжилт хөдөлгөөн хийгдсэн байх бөгөөд Увс, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Завхан гэсэн аймгууд руу Улаанбаатар хотоос иргэд шилжин суурьшжээ.
Түүнчлэн Баянхонгор аймгаас Ховд аймаг руу 164 хүн шилжсэн байна. Судалгааны байгууллагаас дээрх шилжилт хөдөлгөөний үйл явцыг дүгнэхдээ төрийн сонгуультай жил учраас “царцааны нүүдэл” хэмээн нэрлэж буй бөгөөд хамгийн олон хүн очиж суурьшсан нь Увс аймаг тул нийт 1162 хүн байгаа аж.
Дашрамд мэдээлэхэд, УИХ-ын 2016 оны сонгуулийн жилд мөн Увс аймаг руу хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдсэн буюу 2778 хүн түр шилжин суурьшсан байдаг.
Энэ удаагийн сонгууль бүсчилсэн тойргоор явагдах бөгөөд Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрогт тооцогдоно. Хачирхалтай нь тус аймгаас Ховд аймаг руу шилжээд буй 164 хүнийг “царцаа” байж магадгүй хэмээн үзэж буй аж.
Эх сурвалж:Ubn.mn