Хонг Конг- Бээжин чиглэлд зорчих хугацааг хоёр дахин богиносгох унтлагын галт тэрэг явж эхэлнэ
Хятадтай харилцаагаа нягтруулахыг зорьж буй Хонконг “Хонконг-Бээжин”, “Хонконг-Шанхай” чиглэлд хоёр дахин богино хугацаанд аялах өндөр хурдны унтлагын галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлэх гэж байна.
Галт тэрэг зургаадугаар сарын 15-аас эхлэн Даваагаас Баасан гарагуудад хуваарьт үйлчилгээнд гарах юм байна. Ингэснээр өмнө нь Хонконгоос Бээжин рүү зорчиход бүтэн хоног зарцуулагддаг байсан бол одоо аяллын хугацаа богиносож 12.5 цаг болж байгааг Хонконгийн төмөр замын оператор MTR мэдээлжээ. Мөн Шанхай чиглэлийн аялал 19.5 цагаас 11 цаг болж богиносох аж.
Үнийн хувьд Бээжин чиглэлийн тасалбар 120 ам.доллар, Шанхай руу зорчих тасалбар 87 ам.долларын үнэтэй байх бөгөөд унтлагын бүхээг сонговол үнэ нь нэмэгдэх аж.