О.Баасанхүү: Хуулийн байгууллага “МАН”-д бус Монгол төрд тангараг өргөсөн шүү

0

Ардчилсан нам өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн нэр хүндэд халдсан бүрэн хэмжээний нэвтрүүлэг, ярилцлагуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээн дэх олон нийтийн сүлжээгээр удаа дараа цацаж байгаа нь эрх баригчид эрх мэдлээ ашиглан Сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа тухай мэдээллээ.

————————————————————————————————-

Энэ үеэр Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Улс төрийн намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, тэгш боломжоор хангахад Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал хандуулахгүй бол тэгш бус сонгууль болох магадлал маш өндөр байна. Эрх баригч нам гүтгэлэг, доромжлолоо зогсоож, өнгөрсөн найман жил юу хийж, бүтээснээ ард түмэндээ тайлагна. “МАН”ын сонгууль биш, Монгол төрийн сонгууль эхэлж байгаа энэ үед бид өнөөдөр хүн ярихгүй хөгжил ярья, нам ярихгүй бодлого ярья гэсэн уриатай. Бидэнд ямар нэгэн байдлаар хэн нэгнийгээ харлуулах сонирхол байхгүй. Жишээлбэл, бид үнэн байдлыг нь хэлье гэвэл 10 дугаар тойрог дээр гэхэд дөрвөн ЖДҮ-чин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн хүчирхийлэгч байгаа юм. Энэ мэтчилэнгээр “МАН”-ыг ярьж болно. Гэхдээ бид хүн ярихгүй, бодлого ярих болно. Монгол төрийн сонгууль явж байгаа учраас монгол төр бүх намд тэгш үйлчлэх ёстой. Өнөөдөр хуулийн байгууллага “МАН”-д тангараг өргөөгүй, монгол төрд тангараг өргөсөн гэж би ойлгож байгаа. Тэгэхээр Монгол төрийн сонгуулийг хийх гэж байгаа энэ ажилд Монгол Улсын төрийн тэргүүний хувьд ҮАБЗ-ийн тэргүүний хувьд, эв нэгдлийг хангагчийн хувьд нийт намуудын хандсан уриалга дээр үндэслэн Монгол төрийн хууль хяналтын байгууллагынхныг авчраад нэг намд үйлчлэхгүй байх чиглэл өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд илэрхийллээ.

Хуульч Р.Булгамаа:

-Ардчилсан намын Пи-ар багт ажилладаг хүмүүсийг хууль бусаар 48 цаг саатуулсан. Энэ бол сонгуулийн сурталчилгааны шударга бус гарааны эхлэл юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд зарим нэг телевиз, сайтууд манлайлан илт худал мэдээллийг түгээж Ардчилсан нам болон тус намын дарга, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон байдлаар мэдээ, мэдээллийг удаа дараа бэлтгэн давтамжтай байдлаар тарааж байна.

Ардчилсан намын ХМОНХГ-ын хэлтсийн дарга Д.Хулан:

-Иргэд, сонгогч бид бүхэн дөрвөн жил тутамд нэг удаа төрийн төлөөллийн төв байгууллагаа сонгох эрхээ эдэлдэг. Энэхүү сонгууль өөрөө шударга өрсөлдөөн, бодлогын мэтгэлцээн, мөрийн хөтөлбөр, шийдэл дунд өрнөх ёстой. Харин сүүлийн жилүүдэд худал гүтгэлэг, хар пиар технологи дунд өрнөдөг соёл тогтлоо.

Эх сурвалж: “Өдрийн сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *