SOCIAL POP: “Шарк“ Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаас ТАТГАЛЗСАН УУ

0

УИХ-ын 2024 оны сонгууль болоход 20 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. СЕХ-ноос сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дуусаад буй билээ. Харин МАН-ын жасгаалтын 9 дүгээрт бичигдсэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нэрээ татсан уу гэх асуулт гарч ирлээ. Учир нь тэрбээр өнөөдөр өглөө өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна” хэмээн жиргэжээ.

Өнгөрөгч өдрүүдэд “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжавыг 48 цаг саатуулан баривчилсан нөхцөл байдалд олон нийт, хувийн хэвшлийнхэн төдийгүй зарим улс төрчид ч ихээхэн шүүмжлэлтэй хандсан. Улмаар түүнийг яллагдагчаар татан, хилийн хориг тавьж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглоод буй юм. Үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хааж, боомилж байна гэх агуулгаар маргаан мэтгэлцээн нийгэмд багагүй өрнөсөн байдаг.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд “Хэдэн төгрөг олж ирдэг бизнесийнхнээ дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ. Ц.Гарамжав гуайг хорьчихсон байна шүү дээ. Гэтэл МҮХАҮТ-ын дарга нь бизнесийнхнийг нь дарамталдаг намын жагсаалтад ороод нуугдчихсан байна” хэмээн жагсаалтад багтсан “Шарк” Д.Энхтүвшинг шүүмжлээд авсан удаатай. Харин эл асуудал намжаагүй байхад МҮХҮАТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалдаг хүний хувьд хэмээн онцлон жиргэсэн нь олны анхаарлыг татаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *