Базелийн их сургууль: Монголчууд сарлагийг урьд нь таамаглаж байснаас хамаагүй эрт гаршуулж байсан

0

Шинжилгээний дүнгээс үзэхэд уг тогоог малын, төлөв хонь, ямааны цус, мөн үхэр, сарлагийн сүүг боловсруулахад ашигладаг байсан гэж дүгнэжээ. 

Швейцарын Базелийн их сургуулийн доктор Шеван Вилкинээр ахлуулсан судалгааны баг 2019 онд Монголын хойд нутгаас малчдын олсон 2700 жилийн настай хоёр хүрэл тогоон дахь үлдэгдлээс гаргаж авсан уурагт шинжилгээ хийсэн байна. 

Шинжилгээний дүнгээс үзэхэд уг тогоог малын, төлөв хонь, ямааны цус, мөн үхэр, сарлагийн сүүг боловсруулахад ашигладаг байсан гэж дүгнэжээ. 

Судалгааны явцад уг тогоонд цус цуглуулан, зайдас хийдэг байсан гэж таамаглаж байгаа бөгөөд зайдас хийх нь нүүдэлчин ард түмний хувьд хадгалалтын чухал арга байсан хэмээн тайлбарлаж байна.

Тогоонд цусны уургаас гадна гаршуулсан үхэр, сарлагийн сүүний ул мөр бас байжээ. “Энэхүү шинжилгээний дүн монголчууд сарлагийг урьд нь таамаглаж байснаас хамаагүй эрт гаршуулж, сүүг нь сааж байсныг харуулах чухал үйл явдал болсон” гэж Вилкин тэмдэглэв.

Сүүгээ тараг хэлбэрээр хадгалахын тулд тогоонд исгэж, эсвэл зайдас үйлдвэрлэхэд мөн ашигладаг байсан байж магадгүй хэмээн эрдэмтэд үзжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *