ОБЕГ: Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, 48 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн

0

Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Хөдөө хэсэг, “Хэрлэн”-гийн гүүр гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин онхолдож, 1 нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 9-ний 22:17 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очход, “Тоёота харриер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, жолооч С /48 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотороо хавчуулагдсан байсныг “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан ажиллан эсэн мэнд гаргаж, зорчигч Д /54 настай, эмэгтэй/-гийн хамт тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *