СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хиймэл нууранд осолдон нас баржээ
Налайх дүүргийн зургаадугаар хороонд хиймэл нуурын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 13:50 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн өдрийн 16:06 цагт нуурын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байж, гол үерлэсэн үед усанд сэлэхээс зайлсхийж урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Эх сурвалж:ОБЕГ