Дэлхийн чансааны тэмцээнээс гурван медаль хүртлээ

0

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Унгарын Будапешт хотноо болсон дэлхийн чансааны тэмцээнээс гурван медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа хүрэл медалиар тус тус энгэрээ мялаав. Гавьяат тамирчин Д.Отгонжаргал Хятад, Оросын бөхчүүдийг ялсан ч Хятадын өөр нэг бөх Фэн Зычид ялагдсан юм.

Тэгвэл 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон Оросын бөх Анна Щербаковаг цэвэр, дараа нь ДАШТ-ий хошой мөнгөн медальт, АНУ-ын тамирчин Кайла Мираклыг 14:10-өөр ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт, Украины Ирина Коляденкод 4:6-гаар дийлдэв. Улмаар хүрлийн төлөө Оросын бөх Алина Касабиеваг 8:2-оор буулган авсан юм.

Харин олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа Шинэ Зеландын тамирчин Тайла Фордыг 6:0-ээр ялсан ч хагас шигшээд 2023 оны дэлхийн аварга Туркийн Бусе Тосунд цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Фируза Исинбаеваг ялжээ.

Энэхүү тэмцээний дараа Будапешт хотод олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэл эхэлж байгаа бөгөөд манай улсаас Олимпын эрх авсан таван тамирчин хамрагдаж байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *