ГССҮТ: 16 дээш насныхныг сайн дурын ажилтнаар ажиллуулна

0

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д 16-аас дээш насныхныг сайн дурын хөтчөөр ажиллуулахаар болжээ. Тодруулбал, оргил ачааллын буюу зуны улиралд осол, гэмтэл ихсэж байгаатай холбогдуулан Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасгаар иргэд, олон нийтийг үйлчилгээ авах явцад гарч буй хүлээгдэл, чирэгдлийг бууруулахын тулд сайн дурын хөтчөөр  ажиллуулах юм.

Амбулаторийн тасагт, ажлын өдрөөр өглөө 08-12 цагийн хооронд ажиллах бол, яаралтай тусламжийн тасагт орой 17-21 цагийн хооронд ажиллана.

ГССҮТ-ийн өчигдөр /2024.06.09/-ийн тоон мэдээгээр хүлээн авах яаралтай түргэн түргэн тусламжийн тасгаар 580, хэвтэн эмчлүүлсэн 547, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 24 хүн, нийт мэс заслын тоо 11 байна.

Сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага:

  • 18 нас хүрсэн байх ( 16, 17 настай бол асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас бөглүүлэх)
  • Хариуцлагатай, харилцаа, хандлага сайтай байх
  • Гэр ойр эсвэл олон дамжихгүй байх

ГССҮТ:”Сайн дурын ажилтнаар ажилласнаар ГССҮТ болон Eejii.org Монгол дахь хүмүүнлэгийн сангийн хамтарсан сайн дурын ажлын тодорхойлолт авах боломжтой. Сайн дурын ажилтныг 2024 оны зургадугаар сарын 06-21-ний өдрийг дуустал бүртгэнэ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *