Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн бүх сум, тосгон авто замаар холбогдох нөхцөл бүрдсэн

0

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Ардын намаас Төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын V тойрогт нэр дэвшиж байгаа Чинбатын Ундрам нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгааны компанит ажлаа албан ёсоор эхлүүллээ.

Тэрээр мөрийн хөтөлбөрийнхөө тухай “Манай Төвийн бүс дэд бүтцээр холбогдсон, олон улсын 3 боомттой, газар тариалангийн бүс нутаг, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг байгаа. Бид цаашид энэ бүс нутгаа хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг бид хөгжүүлэх ёстой гэж харж байгаа. Мөн аялал жуулчлалын салбарыг бид хөгжүүлэх бүрэн боломжтой.

Дархан хотыг түшиглээд хөдөө аж ахуйн судалгааны их сургуулийн хотхон байгуулж, салбарыг нь Сэлэнгэ болон Төв аймагтаа мөн байгуулах боломжтой. Ингэснээр Улаанбаатар хотоос гарч энд амьдрах таатай орчин нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийнхаа дэд бүтцийн асуудалд анхаарал хандуулж ажиллалаа. Дөрвөн сумыг хамарсан Зэлтэрийн авто замын бүтээн байгуулалтыг хийж дуусгаж байна. Хүдэрийн замыг мөн дуусгасан. Хушаат болон Бугант тосгоны замыг 2024 оны төсөвт суулгасан. Цаашлаад Сэлэнгэ аймгийнхаа бүх сум, тосгон авто замаар холбогдсон аймаг болох нөхцөл бүрдээд байгаа. 

Төвийн бүсдээ 3 цахилгаан станц барих ажил эхлүүлсэн. Аялал жуулчлал, соёлын чиглэлээр кино зураг авалт хийдэг том хотхон босгохоор ярилцаж байна. Мөн хурал цуглаанд зориулсан том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *