УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт БЗД-т ардчилсан намаас нэр дэвшигч Г.Болормаагийн 24 баримт

0

УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт Баянзүрх Дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч Г.Болормаагийн 24 баримтыг хүргэж байна. 

  • Баримт 1
    Ганболдын Болормаа нь Төв аймгийн Баянцогт суманд төрж өссөн. Зургаан хүүхэдтэй айлын 3 дах хүүхэд. Одоо 2 хүүгийн хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг.
  • Баримт 2
    Аав Ганболд, ээж Эрдэнэгэрэл нар нь Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд аав Ганболд нь тракторын жолооч ээж Эрдэнэгэрэл нь тэжээлийн үйлдвэрт ажиллаж байсан.
  • Баримт 3
    Их засаг их сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгсөн эрхзүйн магистрийн зэргийг хамгаалсан. Одоо МУИС-ийн нийгэм судлалын сургуульд сэтгэл судлалын магистрант.
  • Баримт 4
    Тэрбээр чөлөөт цагаараа ном уншиж ууланд алхах дуртай. Мод, цэцэг үрслүүлж ургуулах, хамтгамал хийх дуртай.
  • Баримт 5
    Түүнийг дотныхон нь нээлттэй харин хамтран ажиллагсад нь хаалттай хүн гэж дүгнэх нь их.
  • Баримт 6
    Тэрбээр амттанд дуртай. Энэ нь түүнийг романтик болгодог гэж боддог.
  • Баримт 7
    Тэрбээр бухимдал, тавгүй байдлаа сайн нойроор орлуулж тайлдаг.
  • Баримт 8
    2003 онд 20 насандаа оюутан залуусын “ Ёсзүй- Эх орон” холбоог байгуулж “Оюутан та эх орондоо юу хийж чадах вэ” эрдэм шинжилгээний бага хурлыг тухай үеийн бүх их дээд сургуулиудын дунд зохион байгуулж байсан.
  • Баримт 9
    “Бяцхан үрсийнхээ нүдэнд итгэл өгцгөөе” хандивын аяныг 3 жил дараалан зохион байгуулж асрамжийн газрын хүүхдүүдэд сургалтын төлбөр, шаардлагатай зүйлсээр тусламж үзүүлж байсан.
  • Баримт 10
    Хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүжигчдэд англи хэл болон бусад олон сургалтыг зохион байгуулж, 2 хорих ангид номын сан байгуулж өгч байжээ.
  • Баримт 11
    2005 онд 22 насандаа “ Эрс шинэчлэл ” хөдөлгөөнийг Сайнхүүгийн Ганбаатар нарын хамт үүсгэн байгуулалцаж иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах олон удаагийн жагсаал, цуглааныг амжилттай зохион байгуулан үр дүнд хүрч байсан.
  • Баримт 12
    2006 онд “Үндэсний Соёмбо” хөдөлгөөнийг байгуулалцаж гүйцэтгэх захиралаар ажиллан хууль бус газар олголтын хохирогчдод үнэгүй хуульзүйн туслалцаа үзүүлж байжээ.
  • Баримт 13
    2010 оноос “Вояж” цэвэр усны үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж үйлдвэрийг шинэчлэн, шинэ бүтээгдэхүүн гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
  • Баримт 14
    2012 оноос Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын даргаар ажиллаж Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг батлуулж байсан.
  • Баримт 15
    Нийслэлийн 6 дүүргийн 12 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэнг тохижуулан иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд удирдан ажилласан.
  • Баримт 16
    2016 оны 12 сараас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар ажилласан.
  • Баримт 17
    Баянзүрх дүүргийн Иргэдийн хуралд ажиллаж байхдаа 28 хорооны хамтарсан багт тогтмол санхүүжилт өгөх шийдвэрийг гаргаж хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байрыг бусад дүүргүүддээ уриалан хамгийн анх удаа ашиглалт оруулсан.
  • Баримт 18
    2020 оны 6 сараас шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны хууль эрхзүй хариуцсан референтээр ажилласан.
  • Баримт 19
    2020 оны 9 сараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргаар томилогдон ажиллаж Хөгжлийн банкны хамгийн олон оролцогчтой шүүх хурлыг олон нийтэд нээлттэй дамжуулсан.
  • Баримт 20
    2023 оны 8 сараас “ Үнэт зүйлсийн боловсролын академи”-ийн тэргүүнээр сонгогдон ажиллаж 2000 орчим ахмадад “Ахмадын сэтгэлзүй” сургалтыг багаараа зохион байгуулсан.
  • Баримт 21
    2009 оноос Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
  • Баримт 22
    2023 оны 8 сараас 10 сарыг хүртэл Монгол улсын 5 дах ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар нартай хамт 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод “Хөх Монголын Хөх Туг” аяныг амжилттай зохион байгуулсан.
  • Баримт 23
    2023 оны 10 сард УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүн шинжилгээ хийж санал хүргүүлсэн.
  • Баримт 24
    УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *