СОНГУУЛЬ2024: АН, МАН намууд хэдэн сонгогчийн санал авах бол?
/2024.6.10/ Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо нь холимог бөгөөд 126 гишүүний 48-ыг жагсаалтаар сонгогдоно. Өөрөөр хэлбэл, намын саналын тооноос хамаарч УИХ-ын 48 суудалд аль намын, хэчнээн нэр дэвшигч жагсаалтаас сонгогдох вэ гэдэг нь шийдэгдэнэ.
Жагсаалтад суудал авах тооцооллыг дараах байдлаар хийжээ.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fariunbileg.oyunbilegt%2Fvideos%2F1165634368194367%2F&show_text=false&width=347&t=0
Тэгвэл ер нь өмнөх сонгуулиудаас АН, МАН намууд хэчнээн санал авч байсныг харцгаая.
МОНГОЛ АРДЫН НАМ
Монгол Ардын Намын 1992 оноос хойшх нийт 8 удаагийн сонгуульд авсан саналыг та бүхэн харж байна. Эдгээр саналыг дундажлавал МАН 536 мянган санал авдаг гэж хэлж болох юм.
АРДЧИЛСАН НАМ
Харин Ардчилсан намын өмнөх 8 удаагийн сонгуульд авсан саналыг харцгаая. Авсан саналуудыг дундажлавал Ардчилсан нам 406 мянган санал авдаг байх нь.
БУСАД НАМ, ЭВСЭЛ
Манай улсад МАН үнэмлэхүй ялалт байгуулаад хоёр сонгуулийг өнгөрүүллээ. Ардчилсан намын санал өмнөх УИХ-ын сонгуулиар илт буурсныг дээрх графикаас харж болно. Гэхдээ эдгээрээс гадна жижиг намууд мэдээж тодорхой хэмжээнд санал авдаг. Тэгвэл тэдгээрийн саналыг харцгаая.
Дээрх графикаас харвал бусад намуудын авдаг санал харьцангуй нэмэгдэх төлөвтэй байгааг анзаарч болно.
Энэ удаагийн сонгуульд жагсаалтад орохын тулд нам, эвслүүд тодорхой саналын босго давахыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заажээ. Нам 4 хувь, эвсэл хэдэн намтай эвсэхээсээ хамаарч 5-7 хувийн босгыг давж байж 48 суудлаас авах эрхтэй болно.
Тэгвэл дээрх графикуудаас та бүхэн өөрсдийн тооцооллоо хийж, МАН, АН болон бусад нам хэдэн хувийн санал авах магадлалтай вэ гэх таамгаа гаргаж болох юм.
Эх сурвалж: mpress.mn