Ө.ЗОЛБАЯР: БИД ГОВЬ НУТАГТАА ӨГӨХ СЭТГЭЛЭЭР ХАНДАХ ЦАГ ИРСЭН

0

Өнөөдөр УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлт албан ёсоор эхэлж буй. Тухайлбал, 7-р
тойрогт нэр дэвшиж буй Ө.3олбаяр сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр үг хэллээ.
Тэрбээр “Монголын говь нутаг Монгол Улсыг нуруун дээрээ үүрч, төсвийн орлогын гол цөмийг
үүрээд авч явж байгаа. Бид бүхэн говь нутгаасаа өчнөөн зүйлийг авсан. Одоо харин говь нутагтаа өгөх
сэтгэлээр хандах цаг ирсэн.

Говийн бүс нутагт мод тарихад асар өнлөр өртөгтэй, маш хүнд байдаг. Ус татаж байж мод ургуулна.
Мод ургаж байж гүнийхээ усыг татна. Харилцан уялдаа шүтэлцээтэй ийм зүйл.

МАН мөрийн хөтөлбөртөө Хэрлэн-5 төсөл болон олон төслүүдийг хэрэгжуулнэ хэмээн тусгасан.
Энэ зүйлийг хийж байж бид говь нутагтаа өгөх сэтгэлээр хандаж, ногоон бүрд болгох хэрэгтэй. Хүчээ
авч буй цөлжилт, газрын доройтлыг зогсоох ёстой. Үүний эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Үүний төлөө
саналаа өгөх ийм сонгууль болно хэмээн бодож байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *