АН “Комедиан” Д.Амартүвшинг эмч Т.Цэрэнтогтохоор сольжээ

0

ибертари” намын үүсгэн байгуулагчдын нэг Д.Амартүвшин УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ идэвхтэй илэрхийлж байгаад АН-ын дарга Л.Гантөмөртэй гар барьсан. Сонгуулиас өмнө түүний намыг УДШ бүртгэж аваагүй тул намынхаа нэр дээр нэр дэвших боломжгүй болсон.

Улмаар УИХ-ын сонгуульд нийслэлийн тойрогт нэр дэвших хүсэлтэй буйгаа “Ардчилсан хүчний холбоо”-ны IV их хурлын үеэр мэдэгдэж байв. Гэвч ҮБХ-ны хуралдаанаар түүнийг жагсаалтын 29 дүгээр дэслэлд бичсэн юм.

Ингэснээр Д.Амартүвшин “АН-ын дарга хэлсэндээ хүрээгүй тул нэрээ татаж байна” хэмээн мэдэгдэж, АН-тай дахин тэрсэх болсон.

Тэгвэл “Комедиан” Д.Амартүвшингийн оронд жагсаалтын 29-р дүгээр дэслэлд эмч Тэгшээгийн Цэрэнтогтохыг бичиж оруулж иржээ.

Т.Цэрэнтогтохын хувьд, 2005 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 2008 онд БНСУ шинжлэх ухааны магистраар төгссөн. Хоол боловсруулах эрхтний дурангийн эмчээр 13 жил ажиллажээ. Улсын болон хувийн хэвшилд, сум, аймгийн эмнэлэг, улсын 3-р шатлалын эмнэлэг зэрэг ажиллаж байсан хэмээн өөрийгөө тодотгосон байна. “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-г хамтран үүсгэн байгуулагчдын нэг аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *