Нэр дэвшигч Н.Алтаншагай өнөөдрийн уулзалтаа орбит тахилтаас эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Наранцэцэгийн Алтаншагай Орбит, Тахилт бүсийн иргэдтэй хийсэн өнөөдрийн уулзалт амжилттай өндөрлөлөө.
Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн найман жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн их, хамгийн том бүтээн байгуулалт өрнөжээ.
Нэр дэвшигч Н.Алтаншагай “Орбит, Тахилт бүсэд ‘Цагдаа толгой’ цэцэрлэгт хүрээлэн, Ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн өргөтгөл зэрэг багагүй бүтээн байгуулалт бий болсон. ‘Цагдаа толгой’ цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт 2019 оноос эхэлсэн бөгөөд нийт дөрвөн га талбайд тохижилтын ажил хийж ашиглалтад оруулсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 50 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, худаг зэргийг цогцоор нь шийдсэн. Түүнчлэн 1500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлэх ажлыг хийн, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулсан” гэлээ.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болсонд баяртай байгаагаа хэлж байсан юм.