Дундговь аймгийн харваачид үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээний хос цомын эзэд болжээ

0
20240611_230736

Монгол Улсын Үндэсний сурын дархан мэргэн
Доригийн Адилбишийн нэрэмжит эрэгтэй багийн
улсын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин
Үндэсний сурын дархан мэргэн Чойжилсүрэнгийн
Мөнхцэцэгийн нэрэмжит эмэгтэй багийн улсын
аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын “Сурын дов” хэмээх өвөг дээдсийн сур
харвааны өлгий нутагт энэ сарын 8-10-ны өдрүүдэд
болж, 70 багийн 1000 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Тус тэмцээнд Дундговь аймгийн Монгол Улсын даян
мэргэн О.Хатанболор ахлагчтай эмэгтэй баг,
Спортын мастер О.Дашдондов ахлагчтай эрэгтэй баг
тамирчид тус тус тэргүүн байр эзэлсэн түүхэн
амжилт гарган, хос алтан медаль, хос цомын эзэд болсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *