АН: Хүчингийн хэрэгт нэр дурдагдсан хүмүүс нэр, төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагаар явна
Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигчдийн сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон зургаан охиныг АН-тай холбоотой хүмүүс хүчирхийлсэн гэх мэдээлэл гарсан. Уг асуудалд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр:
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүнийг гүтгэнэ гэдэг нь эрээ цээргүй явдал. МАН шударгаар өрсөлдөнө гэж хэлчихээд сошиалд АН-ыг гүтгэж байна. Хамгийн хүнд гэмт хэрэг буюу хүчингийн гэмт хэрэгт холбож байгаа нь үнэхээр увайгүй явдал. Ийм асуудал болоогүй. Ор үндэслэлгүй мэдээлэл. Нэр дурдагдсан хүмүүс нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагаар явна. Үүн дээр МАН-ын гар, хөл болоод байгаа хуулийн байгууллага ажиллах эсэх нь эргэлзээтэй. Одоо харъя. Өөр яах вэ дээ.